Ойрд shit гэж юу болоод байгаагаа ойлгох юм алга. Хэнийг бодоод хэн таалагдаад байгаагаа ч ойлгох юм алга. Новш юм даа гэж. Хоёр хүнийг зэрэг бодоод зэрэг харж явна гэж байхуу. Байж боломгүй ч гэсэн яах аргагүй л тэгээд байх юм. Ойлгохгүй байна. Нэг нь надтай чацуу үнэн cool нэгэн байгаа. Ойрын холбоо харилцаа ч дажгүй байгаа. Орой болгон шахуу зүүдлээд сонин. Надад ч бас дажгүй сайн байгаа. Намайг олон хүмүүсийн дунд инээлдээд янз бүр болж байхад сонин сонин болоод л хараад байгааг нь мэдрээд л байгаан. Сүүлд хамтдаа голын эрэг дээр очоод цагийг хамт аягүй дажгүй өнгөрөөсөн. Харин сүүлд орж ирсэн ахмад нэгэн хэхэхэ. Бас л юу болоод байгаагаа ямар сэтгэлээр хандаад байгаагаа мэдэхгүй байна. Анх өөрөө л янз бүр болчоод сүүлдээ нэг л зайгаа бариад байх шиг байх юм. Новш гэж. Цаг явах тусам тэрний гайхалтай хүнийг гайхашруулсан зүйлүүдийг нь мэдээд дотор донин болоод л яваад байна. Би өөрийнхөө тэр дотоод сэтгэлийг арай хэтэрхий ил гаргаад байгаа юм болов уу. Сүүлдээ нэг л хөндий байгаад байх юм. Харамсмаар юм аа. Би тэр хоёрыг 2-нг л нь харахыг хүсдэг, хамт байхыг хүсдэг. Нэг л нь надад харагдахгүй бол үгүйлээд дотор хоосроод байх боллоо. Тэгэхдээ яваандаа хэнтэй нь хамт байх нь тодорхой болох байх гэж найдаж байна. Хэрэв бурхан гэж байдаг бол надад туслаач................................. гуйж байна. Өөрөө өөрийгөө ойлгоход минь...................
Friday, November 19, 2010
Saturday, November 6, 2010
Эгч
Ойрын үед үнэхээр жаргалтай байх шиг л байна гэж хэхэхэ. Учир нь миний хүндэлж явдаг маш ихээр таалагддаг ажлын нэг эгч маань надтай харилцаа холбоо тогтоохыг хүсч байгаа бололтой утсаар яриад л, мсж бичээд их хөгжилтэй байдаг боллоо. Ажил дээр ч гэсэн намайг л гэдэг. Тэр олон хүмүүс дундаас намайг сонгож зөвхөн ажил асуух гэж над руу ярьж байгаа нь нэг л гоё өөрийн эрхгүй мсж бичихдээ инээд хүрээд байдаг боллоо. Манай гэрийнхэн учиргүй гайхаад л инээд алдаад ганцаараа мангартаад суугаад байхаар. Хэдийгээр тэр эгч маш их сэтгэлийн дарамттай байгааг нь мэдэж байгаа ч гэсэн яг яаж одоонийх шигээ хөгжилтэй сэтгэл татам байгаад гайхаад байх юм. Юу ч болоогүй юм шиг. Ойрд ажил дээр тийм сэтгэл татам хүнтэй таараагүй болохоор сэтгэл нэг л сайхан болоод байх юм.
Friday, October 29, 2010
Миний уулт
Ойрд миний хүн амьтантай уулзаж пиво уух нь арай л ихсэж байх шиг байх юм. Үгүй ч юм болов уу мэдэхгүй юм даа. Ямар ч л байсан өдөртөө нэг beer эсвэл өнжөөд нэг явахдаа 3 beer уугаад л байх шиг байна. Энэ нь энгийн зүйл үү эсвэл хэтэрсэн зүйл үү хэхэхэ. Уул нь бол миний хувьд нормал юм шиг байгаан харин манай гэр бүлийн хувьд бас зарим нэг найз нөхдийн хувьд хэтрэлт, давралт болоод байгаан. Нэг өдөр багын найзууд дуудаад уулзлаа, маргааш нь хуучин ажлынхан, тэрний маргааш их сургуулийнхан гээд л уулзая учрая гээд дуудаж өгнө дөө. Тэр болгонд үгүй гэх хэцүү бас тэгээд яваад байх хэцүү. Тэгэхдээ миний хувьд үгүй гэх нь бүүр аймар хэцүү байгаад байгаан Ok гээд гүйгээд очих нь илүү амар юм даа. Заримдаа өөрийгөө эрүүл эсвэл жоохон манаралалттай байгаа эсэхээ ч мэдэхээ байчах юм. Энэ асуудлаас гадна бас нэг Love problem байх юмааа.....
Өчигдөр орой бодож явдаг хүнтэйгээ нетээр эхэндээ маш аз жаргалтай харилцаж байгаад би гэж нэг юм манараад арай л хэтэрсэн юм бичээд сонин болгочихсон. Тэгээд оройжин бодож хоноод харамсаад зүүдлээд хамтдаа байна гэж үнэн гоё мэдрэмж төрүүлсэн зүүд....Өглөө ажилд ирэхэд тэр нэг л нэг тийм гоё мэдрэмж төрүүлээд яг л миний зүүд биелж байгаа юм шиг... Би байнга тэр мэдрэмжийг мэдэрч зүүдэлж, зүүд минь биелж байгаасай гэж хүсч байна....

Monday, October 25, 2010
Нулимс минь....
Сонссон уянгат дуу болгоны тоогоор нулимс минь урсаж байна. Хичнээн их дуу сонсож хэр удаан уйлахаа мэдэхгүй байна. Урссан гарах нулимсны минь дусал болгоны тоогоор цээжин доторх зовлон гуниг минь барагддаг бол би аль хэдийнээ энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн болохсон.... Гэвч хичнээн их цурхиран уйлавч уйтгар гуниг минь улам бүр нэмэгдсээр л байх юм....
Эгэл олны дунд би аз жаргалтай хүн
Харин ингээд л ганцаараа сууж байхдаа хамгийн их зовлонтой хүн юм даа....
Эгэл олны дунд би аз жаргалтай хүн
Харин ингээд л ганцаараа сууж байхдаа хамгийн их зовлонтой хүн юм даа....
Харин эээ гэж.....
Ойрын үед яг л нэгэн хэвийн амьдрал үргэлжилсээр л байна. Шинэ содон зүйл гэвэл шинэ хамт олонтойгоо арай гайгүй дотно боллоо. Дотно ч гэж дээ шинэ хамт орсон хүмүүстэйгээ л орж гардаг боллоо. Хэдэн хөдөөний залуучууд арай нэг гайгүй дээгүүр юм ярих тоолонд эмзэглээд ялгаа гаргаад байхын. Нэг жижигхэн залуу хандраад л байх шиг байхын. Тэгэхдээ тэглээ гээд би ямар тоох биш. Хөөрхий тэр залуучуудад би эр хүн сонирхдоггүй гэж хэлчмээр л байх юм. Тэглээ гээд би өөрөө л эвгүй байдалд орохоос хойш хэлээд ч яах юм билээ дээ гэж бодох юм. Shit happened..... Fuck them all.... maybe I love her...... Ойрд тэр нэгэн охиныг бодоод л байх юм. Миний хувьд хайр дурлал гээч юу юм бол доо. Зүгээр л хэн нэгэн таалагдсан сэтгэлийн хөөрөл юм болуу ёстой мэдэх юм алга даа гэж. манай тэр ажлын охин нэг л тийм сэтгэл татам. Өндөр, нуруулаг туруулаг этгээд царайтай, биеэ авч явж буй байдал нь нэг л тийм эмэгтэйлэг, ихэмсэг. Ажлын залуучууд жоохон ууж суух далимаар л ганц хоёр удаа жоол суух шив дээ. Би ч уул нь хэр баргийн хүнтэй амархан найз нөхөд болдог доо. Тэгсэн энэ удаа нэг л ойртож чадахгүй юм. Юм ярих завшаан олдохоор эв хавгүй хэдэн үг солиод л таарах юм. тэгэхдээ удахгүй сайн найзууд болно гэж найдаж байна. Бүр даварвал Want to couple..... I hope that my dreams will come true....Uj babe i love u .....
Saturday, September 25, 2010
Зовоож ханахгүй юмаа
Өнөөдрийн аятайхан байсан сэтгэлийг минь нэг муу тэнэг новш бүүр байхгүй болгочихлоо. Ямар хэцүү юм бэ. намйаг болон эргэн тойрон дох хүмүүсийг зовоож ханахгүй юмаа. Шал согтуу машин аваад явчихлаа. Ингэж явж байгаад үхчихвэл яах уу. Ямар тэнэг мэдрэл муутай амьтан гэхээрээ ингэдэг байнаа Бурхан минь
Thursday, September 23, 2010
Сэтгэл халит хөдлөв
Сая нэг хүсэн хүлээсэн захиагаа авч санаа амарлаа. Сэтгэл нэг л сайхан болоод бас зүрх догдлоод сонин болчихлоо. Чихэндээ гоё дуу сонсоод сэтгэл хөдлөөд юун тэр маргаашийн санаа зовоосон асуудлууд одоо юу ч биш мэт санагдаж байна. Ойрд ингэж баярлаагүй юм байна. за энэ ч яахав маргааш нэг ажлын ард гараад удирдлагуудад өөрийгөө хэн гэдэгээ харуулах юм бол ч бас нэг томоохон ажлын ард гарч өөрөөрөө бахархах сэтгэл төрч санаа амар хагассайн өдөр зугаацаж болох нь шиг байна. Юу ч гэсэн маргаашыг харж л байя. Болно доо, бүтнэ дээ би.
Ойрд нэг хүн рүү сэтгэл татагдаад тэгсэн хэрнээ нэг л бүтэл муутай байна. Жоохон ойртоод авбал аятайхан л юм. Сэтгэлээ зогоох зүйлтэй. Би ч уг нь хэр баргийн хүнтэй амархан дотносдог доо. Гэвч энэ хүнтэй нэг л болж өгөхгүй юм. Тэгэхдээ болно доо.
DON'T WORRY be happy.....

Sunday, September 19, 2010
Амьдрал намайг хэн болгож байна?
Би өмнө нь хэн байгаа вэ? Хэн болохыг хүсдэг байлаа. Өөрийн хүсээгүй, хэзээ ч ийм болно гэж бодож байгаагүй нийгмийн хүрээлэл хүмүүсийн дунд орчихсон тэдэнтэй адилхан болоод явж байна гэж бодохоор амьдрал гээч зүйлийг гайхаад барахгүй юм даа. Тэгэхдээ миний өнгөн хүн л тэдэнтэй адилхан болж байгаа ч гэсэн миний дотоод хүн хэзээ ч тэдэн шиг болохгүйг мэдэж байна. Учир нь би тийм хүн болохыг зүрх сэтгэлийн угаас хүсэхгүй байгаа. Зүгээр л би өөрчлөгдсөн ч дахин хэзээ нэгэн цагт би хэвээрээ үлдэх л болно.
Амьдралд би хэн байгаад, хэн болж хувирч байна вэ?
Амьдралд би хэн байгаад, хэн болж хувирч байна вэ?
Monday, June 21, 2010
Öîî øèíý õ¿í
Îéðûí ¿åä àìüäðàëàà ººð÷èëºõ ãýýä ë ¿çýýä áàéíà. ßàõàâ áîëæ ë áàéíà áîëäîã ë þì áàéíà. Õ¿í õýðýâ ººðºº õ¿ñýýä õè÷ýýâýë áîëîõã¿é ç¿éë ãýæ îãò áàéäàãã¿é þì áàéíà ãýæ îéëãîæ àâëàà. Ýíýõ¿¿ õè÷ýýëòèéí ¿ð ä¿í óäàõã¿é ãàðàõ áîëíî. Á¿õ ç¿éë ñàéõàí áîëíî ãýæ íàéäàæ ë ñóóíà. Áè óãààñàà àçòàé æàðãàëòàé õ¿í ø¿¿ äýý. Ìàðãààøíààñ ýõëýýä ìºí ë àìüäðàëäàà öîî øèíý àëõàìûã õèéæ ýõëýíý. Ç¿ãýýð ë ººðººð ñàéõàí àìüäàðíà. ªíãºðñºíºº õàðààä áîäñîí ÷èíü àðàé ë áèø ñàíàãä÷èõëàà. Ç¿ãýýð ë ºäºð õîíîãîî àðãàöààí èäýæ óóæ äýìèé íàéçóóäòàéãàà ãàäóóð òýíýñýí øèã. Îäîîd áîäîõíýý ÿìàð ÷ èðýýä¿éí çîðèëãîã¿é ÿâæ áàéæýý.
Îäîî æîîõîí øèíý õàéð äóðëàëûí òóõàé áè÷ìýýð ñàíàãäëàà. Ìììììì...... ìàíàé áàãø ...... ¯íýõýýð õººðõºí ýãä¿¿òýé. Óðóóëàí äýýðýý ìàø æèæèãõýí ìýíãýòýé. Òýð íü ººðò çîõèñîí ãýæ æèãòýéõýí. õýõýõý Õîîëîé íü 纺ëõºí íàìóóõàí...... Õàðààä ë ñîíñîîä ë áàéìààð. Äààí ÷ áè íýã ÷ ¿ã îëèãòîéõîí ñîëüæ ¿çýýã¿é. Ñîëèõ ÷ áîëîìæ îëäîîã¿é. Õàðàõààñ õàçàõûí çàÿà àëãà äàà ãýæ. Ýíý óäààä áè àðàé ë ººð ìýäðýìæ ìýäðýýä áàéãàà. Óäàõã¿é áèä õî¸ðûí õàðèëöàà ººð áîëæ á¿õ ç¿éë ñàéõàí áîëíî ãýæ íàéäàæ áàéíà ø¿¿. Àìüäðàë ñàéõàí áàéíà àà ãýæ ...

Friday, June 11, 2010
Өнөөдөр
Өнөөдөр ямар ч хэцүү сонин өдөр байв даа. Би бүүр утгаа алдлаа. Маш ихээр ганцаардаж байгаагаа мэдэрлээ. Ганцаардау байна. Хэн нэгнийг маш ихээр хүсч байна. Яг миний хажууд байж. Би түүний халуун тэврэлтийг мэдэрч чин сэтгэлийн яриа өрнүүлэхийг хүсч байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүс бүгд надад дарамт болж байна. Би зүгээр л өөрийнхөөрөө амьдармаар байна. Өөрийнхөөрөө амьдрая гэхээр миний хажууд байгаа хүмүүс надад дарамт болж намайг зовоож бухимдуулж байна. Новш гэж нэг бол энэ ертөнцөөс тасарч эсвэл энэ улсаас алга болмоор байна. Үнэхээр их залхаж байна_ Уянгын дуу сонсоод улам сэтгэл санаа үймрээд тэнэг байна. Ганцаараа ч гэсэн пиво уулаа. Ганцаардсанаас болж. Гэвч энэ сэтгэл засах биш улам тавгүйтүүлээд байна_. Би яах ёстон бэ. Надад туслаач бурхан минь. Миний тэсвэр тэвчээр хаана хүрээл дуусахыг хэлж мэдэхгүй нь. Ганцаардаж байна. Хайрыг хүсч байна.
Monday, June 7, 2010
Би чаднаа
Өнөөдрөөс эхлээд өөрийнхөө ирээдүйн амьдралыг шийдэх үйл хэрэг эхлүүллээ. Яаяаяа би чадна гэж бодож байсан ч гэсэн эхлэлийг нь хараад л шууд мэдэхгүй чадахгүй зүйл их гараад ирэхээр чадах эсэхдээ эргэлзээд ирлээ. Тэгэхдээ Хүн хэрэв өөрөө хүсээд түүнийхээ араас хичээх юм бол бүтэхгүй зүйл гэж хэзээ ч байдаггүйг өмнө нь яс махандаа шингэтэл ойлгосон учраас болно бүтнэ л гэж бодож байна даа. Бүүр бүтэхгүй юмаа гэж бодоход ядаж л явсан нохой яс зууна гэж нэг сайхан үг байдаг даа. Ямар ч байсан хоосонгүй л үлдэх байх гэж найдаж байна. Тийм ээ, би чадаж өөрийн амьдралыг сайхан болгоно....
Ммммммм....... өнөөдрийн тэр эхлүүлсэн үйл хэрэгтэй минь холбогдоод бас нэг гоё зүйл гарч ирсэн. Тэр нь юу вэ гэхээр олон шинэхэн зүйлийг эргүүлж тойруулан шүлэнгэтэн харсаны эцэст гол дүрийн эзэн надад ихээр таалагдав. Байгаа байдал нь нэг л хайнга, зөөлөн, бас дээрээс нь нэмж хэлэхэд нэг л нэг тийм зэвүүндүү хийц. Энэ бүхэн нь анхны өдөр миний сэтгэлийг маш ихээр татав. Эхлүүлсэн үйл хэргээс минь уйдаахгүй намайг барьж тогтоож байх нэг зүйл гарч ирсэнд ихээр талархаж байна аа. Тэр зүйл минь минийх болно гэж найдаж байна. Тиймээс надад туслаарай....

Friday, June 4, 2010
Харин ээ
Өмнө нь өөрийгөө ингээд сууж байна гэж огтхон ч төсөөлж байсангүй. Юу бодоод ийм зүйл бичиж байгаагаа ч мэдэх юм алга.
... Яг одоо ингээд бодохоор жоохон байхдаа би олон л хөвгүүдэд сайн болоод утас руу нь залгаж танилцая энэ тэр гээд худлаа ярьж өдөржин шөнөжин гэрийнхээ утсыг халтал элдэв бусын зүйл их л ярьдаг байсан. Тэгэхдээ бас охидод ч мөн адил сайн болж байсан шиг санагдахын. Тэр үедээ зүгээр л таалагдсан охинтойгоо сайн найзууд болчихдог байсан. Ямар янз бүрийн зүйл мэддэг байсан биш. Хамгийн анх 4-р ангид байхдаа манай сургууль хоёр ангийг нийлүүлэхэд нөгөө ангиас нэг охин шилжиж ирсийн. Яг миний хажуу талын ширээнд суудаг байж билээ. Тэр охиныг харахаар л нээх тийм гоё санагддаг байсан. Тэгээд л тэрэнтэй урд хойгуур нь орж гүйгээд сайн найзууд болоод гэрт нь очиж тоглоод л гоё байж дээ. Түүнээс хойш би шилжээд хааяа нэг уулздаж тоглодог байж байгаад сүүлдээ томрох тусам хөндийрөөд тааралдахаа ч байгаад одоо нэг сураг сонсохоор нэг хип хопчин залуугийн эхнэр болсон гэж дуулдагийн.
Яг миний санаж байгаагаар энэ л миний хамгийн анхны татагдсан охин. Харин хамгийн сүүлд гэвэл сургуулиа төгсөөд шинэ ажилд ороод олон хүмүүстэй танилцаад ажил амьдралын гараагаа эхэлж байсан үе. Намайг ажилд орсоны дараахан бас нэг шинэ охин ажилд орсийн. Анхандаа ерөөсөө нэг их тоодоггүй л байсын. Хааяа нэг тааралдаад мэндийн зөрүүтэй өнгөрөөд л. Байгаа үгүйг нь мэддэггүй л явдаг байлаа. Харин нэг өдөр манай ажлын эмэгтэйчүүд юм ууж сууяа гээд бүгд хамт суугаад бүгд ойр зуурын юм яриад л тэр тухайн үед чимээгүй л суугаад би ч марзан юм болохоор тухайн орой гол дүрд тоглоод нилээн халаад. хэхэхэ Тэгэхэд тэрнийг халит ямар аятайхан охин бэ гэж анзаараад яриа өдсөнөөр бид хоёрын найз болох эхлэл тавигдаад найз ч гэж дээ миний хувьд бол тэрнийг өөр нүдээр харж байгаа харин тэр бол найз гэсэн үүднээс. Сүүлдээ нилээн дотно болоод ирэхэд тэр намайг бүр сайн найзаа болгож би түүний амьдралд орох болсон.
Тэгээд уул нь ингээд бодоод байхаар би Л ч юм шиг тэгэхдээ бас хааяа нэг залуу хараад явдаг гэхээр үгүй ч юм шиг. за за мэдэхгүй юм даа.

Хүүхэд гэгээн ертөнц...
Бяцхан хүүхдүүд яагаад бүгд тийм хөөрхөн гэгээн байдаг юм бол доо. Цаанаасаа л нэг хайр татаад хазаад авмаар байхын. Манай ахын охин гэж нэг адтай жижигхэн юм байнаа. Жоохон юм байж бүүр нэг том хүн шиг адтай гэж жигтэйхэн. Яриж сурах гээд л шулганаад олигтой ч яриж сураагүй байж хэхэ бас хараалын үгийг аягүй сайн тод хэлэхийг нь яанаа. Тэр нэг жижигхэн юмыг харахаар хайр хүрээд бушуухан хүүхэдтэй болмоор ч юм шиг. Хүүхэд гэж дэндүү гэгээн ертөнц юм даа. Хүүхэд байгаа гэрт инээд хөөр цалгиж бүгд аз жаргалаар дүүрэн байдаг. Хэрэв манайд тийм жоохон хүүхэд байгаагүй бол бүгд таг дуугүй хааяа нэг хоорондоо ойр зуурын юм ярьчаад л тэгээд бүгд дор бүрнээ зурагт үзэх нь үзээд өөр юу ч хийдийн тэгээд л сууж байх байсан даа.
Monday, May 31, 2010
Нэг өдөр
Ойрын хэдэн өдөр ёстой аймшигтай халуун байлаа. Өнөө өглөө нисэхээс хүн тосох гээд 5 цагт босоод л нээх сонин эхэлцэн. Тоссон хүн тосуулсан хүн хоёрын байж байгаа нь нэг л хачин дунд нь эвгүйцмээр. Тоссон хүн маань гадаадаас ирсэн хүний хамаг сайхан сэтгэлийг унтраагаад хаяцан байх. Дөнгөж буунгуут нь сонин сонин юм яриад л онцгүй хямд хоолны газар оруулж хачин хоол идүүлээд л арай л биш. Энэ халуунд машин бариад түгжрээд гадуур явна гэдэг үнэхээр хэцүү байлаа. Өдөржин л уур цухал хүрээд байж ядаад сонин өнгөрлөө. Зүгээр л сайхан голын эрэг дээр майхан бариад голын чимээ сонсоод ганцаараа хэвтээд л баймаар байлаа. Голын хоржигноон сонсоод элдвийн зүйлс ч бодох сайхан шүү. Зун болоод хэт халуун болохоор өвлийг хүсээд, өвөл хэт хүйтэн болохоор даарсандаа зуныг хүсээд шал балай юм даа. Яах ч ёстой юм бүү мэд.
Ойрд гадуур явах ч сонирхолгүй найз нөхөдтэйгээ ч уулзахаас залхуу хүрээд нэг л биш болчижээ. Удахгүй өөрийн зорилгыг биелүүлээд сайхан амьдарна аа...
Ойрд гадуур явах ч сонирхолгүй найз нөхөдтэйгээ ч уулзахаас залхуу хүрээд нэг л биш болчижээ. Удахгүй өөрийн зорилгыг биелүүлээд сайхан амьдарна аа...
Saturday, April 24, 2010
Идэвхтэй амьдрал
Ойрын үед амьдралаа шинээр эхэлж цоо шинээр амьдрахаар шийдлээ. Одооноос эхлээд зүгээр нэг утга учиргүй хүмүүстэй идэж ууж наргиж цэнгэж явахгүй ирээдүйн зорилгоо биелүүлэх болно.
Tuesday, February 2, 2010
Чөтгөр лүүгээ тонилоосой
Бурхан минь би юу хийчихвээ. Ёстой мэдэх юм алга. Хүссэн юм хүзүүгээр орооно гэгчээр новш гэж даанч ойрд их маягласан юмаа. Ичиж үхэх нь ээ гэрийнхнээсээ. Бурхан минь гуйж байна надад энэ бүхнийг мартахад тус болооч бас гэрийнхнийг. Миний бодсон шиг тийм бас үр дагавартай биш байгаасай бурхан минь гуйж байна. Гуйж байна дахиж би элдэв дэмий зүйлээр толгойгоо дүүргэж тэнэг зүйл хийхгүй. Надад туслаач гуйж байна гуйж байна......
Sunday, January 31, 2010
Би яах вэ?
Сүүлийн өдрүүдэд амьдрал нэг л сонин болчихлоо. Яагаад байгаа гэдгээ ч мэдэх юм алга. Уг нь юунаас болж сэтгэлээр унаж, толгойд элдвийн дэмий балай бодлууд орж ирээд байгааг мэддэг бол тэр асуудлаа шийдчих л юмсан. Ажлаас болоод байна уу миний амьдралын хэв маягаас болоод байна уу ёстой мэдэх юм алга. Хэд хоног бясалгалд суугаад өөдрөг болно гэж бодсон болсонгүй. Бясалгалд өнгөрсөнтэйгээ зууралдаж, ирээдүйдээ шаналж амьдарч хэрэггүй зөвхөн өнөөдрөөрөө л амьдар гэж хэлээд байсан ч ой ухаанд зүрхэнд тэр үгнүүд нь ерөөсөө хүрч чадахгүй байна. Яг л бахь байдгаараа. Ямар ч зорилгогүй, идэвхгүй өдөр хоногыг аргацаасан амьдралын өдрүүд үргэлжилсээр ажилдаа ч сонирхолгүй утгагүй юмаа. За тэр ч яахав өнөө орой болзоотой. хэхэхэ Оройний тэр цагийг л тэсэн ядан хүлээж байна. 5 гаруй жил би биенийгээ мэдэж байсан ч нэг л дотносож болохгүй явсаар өдий хүрлээ. Их дажгүй залуу. Царай зүс бие хаа нь тэгш зохицсон. Цаад уг хүн нь ямар хүн бэ гэдгийг нь сайн мэдэхгүй л юм. Тэгэхдээ яахав It's okey.... Өнөө орой л бид 2н цаашдын хувь заяа шийдэгдэнэ дээ. Хамт байж өвгөн эмгэн болтлоо хамт байхуу эсвэл маргаашнаас өөр өөрсдийн замаа дагаад явах гэдэг. Миний хувьд бол цаашид хамт байхыг маш их хүсч байна.
Бурхан надад туслаарай....
Бурхан надад туслаарай....
Subscribe to:
Posts (Atom)