Monday, June 7, 2010

Би чаднаа

Өнөөдрөөс эхлээд өөрийнхөө ирээдүйн амьдралыг шийдэх үйл хэрэг эхлүүллээ. Яаяаяа би чадна гэж бодож байсан ч гэсэн эхлэлийг нь хараад л шууд мэдэхгүй чадахгүй зүйл их гараад ирэхээр чадах эсэхдээ эргэлзээд ирлээ. Тэгэхдээ Хүн хэрэв өөрөө хүсээд түүнийхээ араас хичээх юм бол бүтэхгүй зүйл гэж хэзээ ч байдаггүйг өмнө нь яс махандаа шингэтэл ойлгосон учраас болно бүтнэ л гэж бодож байна даа. Бүүр бүтэхгүй юмаа гэж бодоход ядаж л явсан нохой яс зууна гэж нэг сайхан үг байдаг даа. Ямар ч байсан хоосонгүй л үлдэх байх гэж найдаж байна. Тийм ээ, би чадаж өөрийн амьдралыг сайхан болгоно....
Ммммммм....... өнөөдрийн тэр эхлүүлсэн үйл хэрэгтэй минь холбогдоод бас нэг гоё зүйл гарч ирсэн. Тэр нь юу вэ гэхээр олон шинэхэн зүйлийг эргүүлж тойруулан шүлэнгэтэн харсаны эцэст гол дүрийн эзэн надад ихээр таалагдав. Байгаа байдал нь нэг л хайнга, зөөлөн, бас дээрээс нь нэмж хэлэхэд нэг л нэг тийм зэвүүндүү хийц. Энэ бүхэн нь анхны өдөр миний сэтгэлийг маш ихээр татав. Эхлүүлсэн үйл хэргээс минь уйдаахгүй намайг барьж тогтоож байх нэг зүйл гарч ирсэнд ихээр талархаж байна аа. Тэр зүйл минь минийх болно гэж найдаж байна. Тиймээс надад туслаарай....

No comments:

Post a Comment