Friday, June 4, 2010

Хүүхэд гэгээн ертөнц...

Бяцхан хүүхдүүд яагаад бүгд тийм хөөрхөн гэгээн байдаг юм бол доо. Цаанаасаа л нэг хайр татаад хазаад авмаар байхын. Манай ахын охин гэж нэг адтай жижигхэн юм байнаа. Жоохон юм байж бүүр нэг том хүн шиг адтай гэж жигтэйхэн. Яриж сурах гээд л шулганаад олигтой ч яриж сураагүй байж хэхэ бас хараалын үгийг аягүй сайн тод хэлэхийг нь яанаа. Тэр нэг жижигхэн юмыг харахаар хайр хүрээд бушуухан хүүхэдтэй болмоор ч юм шиг. Хүүхэд гэж дэндүү гэгээн ертөнц юм даа. Хүүхэд байгаа гэрт инээд хөөр цалгиж бүгд аз жаргалаар дүүрэн байдаг. Хэрэв манайд тийм жоохон хүүхэд байгаагүй бол бүгд таг дуугүй хааяа нэг хоорондоо ойр зуурын юм ярьчаад л тэгээд бүгд дор бүрнээ зурагт үзэх нь үзээд өөр юу ч хийдийн тэгээд л сууж байх байсан даа.

No comments:

Post a Comment