Friday, November 19, 2010

Юу болоод байна даа гэж

Ойрд shit гэж юу болоод байгаагаа ойлгох юм алга. Хэнийг бодоод хэн таалагдаад байгаагаа ч ойлгох юм алга. Новш юм даа гэж. Хоёр хүнийг зэрэг бодоод зэрэг харж явна гэж байхуу. Байж боломгүй ч гэсэн яах аргагүй л тэгээд байх юм. Ойлгохгүй байна. Нэг нь надтай чацуу үнэн cool нэгэн байгаа. Ойрын холбоо харилцаа ч дажгүй байгаа. Орой болгон шахуу зүүдлээд сонин. Надад ч бас дажгүй сайн байгаа. Намайг олон хүмүүсийн дунд инээлдээд янз бүр болж байхад сонин сонин болоод л хараад байгааг нь мэдрээд л байгаан. Сүүлд хамтдаа голын эрэг дээр очоод цагийг хамт аягүй дажгүй өнгөрөөсөн. Харин сүүлд орж ирсэн ахмад нэгэн хэхэхэ. Бас л юу болоод байгаагаа ямар сэтгэлээр хандаад байгаагаа мэдэхгүй байна. Анх өөрөө л янз бүр болчоод сүүлдээ нэг л зайгаа бариад байх шиг байх юм. Новш гэж. Цаг явах тусам тэрний гайхалтай хүнийг гайхашруулсан зүйлүүдийг нь мэдээд дотор донин болоод л яваад байна. Би өөрийнхөө тэр дотоод сэтгэлийг арай хэтэрхий ил гаргаад байгаа юм болов уу. Сүүлдээ нэг л хөндий байгаад байх юм. Харамсмаар юм аа. Би тэр хоёрыг 2-нг л нь харахыг хүсдэг, хамт байхыг хүсдэг. Нэг л нь надад харагдахгүй бол үгүйлээд дотор хоосроод байх боллоо. Тэгэхдээ яваандаа хэнтэй нь хамт байх нь тодорхой болох байх гэж найдаж байна. Хэрэв бурхан гэж байдаг бол надад туслаач................................. гуйж байна. Өөрөө өөрийгөө ойлгоход минь...................

No comments:

Post a Comment