Saturday, January 29, 2011

Ямар хэцүү юм бэээээ

Сүүлийн үед дурлал гээчийг үзэж их зовж байна. Ийм хэцүү байдаг л юм байх даа. Аль эсвэл би тэр хүнд хайраа илчилж чадахгүй болохоор би зовж байгаа байх. Өдөр бүр, цаг бүрт хажууд нь байж хамт байхыг хүссэн ч гэр бүлтэй хүн болохоор над шиг тэгж дэмий суухгүй л юм даа. Нэг л их завгүй хүн. Би бүүр араас нь чаргуулдсаар байгаад намайг одоо үзэн ядаж байгаа байх даа. Одоо яая гэхэв би ийм л хүн. Өнгөрсөнд ийм л байсан, одоо ч энэ чигээрээ л байна, ирээдүйд ч ийм л байх болно. Өнөөдөр шалтаг хайгаад ярьсан боловч ажилд нь саад болоод надтай ярихыг хүссэнгүй. Над руу өөрөө ярьж эсвэл смс бичдэггүй л юм байхдаа. Даан ч миний утас байхгүй байна. Цаг бүр тэр хүнийг бодох надад хэцүү байна. Бурхан минь надад туслаач. Би өөрийгөө хэн гэдгийг хэлээд цайсан ч надад ямар ч боломж байхгүйг би мэдэж байна. Зүгээр л байнга хажууд нь байж харж хоолойг нь сонсч байвал надад хангалттай....

No comments:

Post a Comment