Saturday, November 6, 2010
Эгч
Ойрын үед үнэхээр жаргалтай байх шиг л байна гэж хэхэхэ. Учир нь миний хүндэлж явдаг маш ихээр таалагддаг ажлын нэг эгч маань надтай харилцаа холбоо тогтоохыг хүсч байгаа бололтой утсаар яриад л, мсж бичээд их хөгжилтэй байдаг боллоо. Ажил дээр ч гэсэн намайг л гэдэг. Тэр олон хүмүүс дундаас намайг сонгож зөвхөн ажил асуух гэж над руу ярьж байгаа нь нэг л гоё өөрийн эрхгүй мсж бичихдээ инээд хүрээд байдаг боллоо. Манай гэрийнхэн учиргүй гайхаад л инээд алдаад ганцаараа мангартаад суугаад байхаар. Хэдийгээр тэр эгч маш их сэтгэлийн дарамттай байгааг нь мэдэж байгаа ч гэсэн яг яаж одоонийх шигээ хөгжилтэй сэтгэл татам байгаад гайхаад байх юм. Юу ч болоогүй юм шиг. Ойрд ажил дээр тийм сэтгэл татам хүнтэй таараагүй болохоор сэтгэл нэг л сайхан болоод байх юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment