Thursday, September 23, 2010

Сэтгэл халит хөдлөв

Сая нэг хүсэн хүлээсэн захиагаа авч санаа амарлаа. Сэтгэл нэг л сайхан болоод бас зүрх догдлоод сонин болчихлоо. Чихэндээ гоё дуу сонсоод сэтгэл хөдлөөд юун тэр маргаашийн санаа зовоосон асуудлууд одоо юу ч биш мэт санагдаж байна. Ойрд ингэж баярлаагүй юм байна. за энэ ч яахав маргааш нэг ажлын ард гараад удирдлагуудад өөрийгөө хэн гэдэгээ харуулах юм бол ч бас нэг томоохон ажлын ард гарч өөрөөрөө бахархах сэтгэл төрч санаа амар хагассайн өдөр зугаацаж болох нь шиг байна. Юу ч гэсэн маргаашыг харж л байя. Болно доо, бүтнэ дээ би.
Ойрд нэг хүн рүү сэтгэл татагдаад тэгсэн хэрнээ нэг л бүтэл муутай байна. Жоохон ойртоод авбал аятайхан л юм. Сэтгэлээ зогоох зүйлтэй. Би ч уг нь хэр баргийн хүнтэй амархан дотносдог доо. Гэвч энэ хүнтэй нэг л болж өгөхгүй юм. Тэгэхдээ болно доо.
DON'T WORRY be happy.....

No comments:

Post a Comment