Амьдрал яг л хуучин шигээ үргэлжилсээр л. Би ч янзандаа, миний сэтгэл ч янзандаа л байж байх шив дээ. Миний эргэн тойрон дах бүх зүйл яг л хуучнаараа. Амьдралд минь гялтаах зүйл тохиолдсонгүй, бүртийх зүйл ч бас байсангүй.
Өнөөдөр түүнтэй хамт хэсэгхэн хоёулахнаа байлаа. Өөрийн өгөхийг хүсч байсан өрөөндөө хадгалж явж байсан юмнуудаа боломж олдсон дээр нь өгчихлөө хэхэхэ "Та дандаа миний өгөхийг хүссэн зүйлийг голдог би танд энэ энийг өгөх гэж байсан юм" гээд л үзүүллээ. Тэгсэн бүгдийг нь OK Ok гээд л авчихлаа. Нээх гоё санагдаад явчихсан. Дандаа л тэрэнд минь их гоё зохих зүйлүүд байсан юм чинь угаасаа. Удахгүй гадаа гоё дулаарахаар түүнтэй хамт гадагшаа гарна гэж бодож байгаа. Яг л хосууд шиг кино үзээд, хамт хоолонд орно гэж төлөвлөж байгаа. Харин бүтэх нь уу яах нь. Өөрөө нэг их Ok гээд намайг дагаад явахгүй болохоор ямар арга сэдэж дагуулж явах вэ гээд бодоод л байна. Болох биз л гэж найдна. Тэр төлөвлөгөөгөө хэрэгжүүлчээд Oh nice байлаа гээд бичээд сууж байх юм сан даа
No comments:
Post a Comment