Амьдрал яг л хуучин шигээ үргэлжилсээр л. Би ч янзандаа, миний сэтгэл ч янзандаа л байж байх шив дээ. Миний эргэн тойрон дах бүх зүйл яг л хуучнаараа. Амьдралд минь гялтаах зүйл тохиолдсонгүй, бүртийх зүйл ч бас байсангүй.
Өнөөдөр түүнтэй хамт хэсэгхэн хоёулахнаа байлаа. Өөрийн өгөхийг хүсч байсан өрөөндөө хадгалж явж байсан юмнуудаа боломж олдсон дээр нь өгчихлөө хэхэхэ "Та дандаа миний өгөхийг хүссэн зүйлийг голдог би танд энэ энийг өгөх гэж байсан юм" гээд л үзүүллээ. Тэгсэн бүгдийг нь OK Ok гээд л авчихлаа. Нээх гоё санагдаад явчихсан. Дандаа л тэрэнд минь их гоё зохих зүйлүүд байсан юм чинь угаасаа. Удахгүй гадаа гоё дулаарахаар түүнтэй хамт гадагшаа гарна гэж бодож байгаа. Яг л хосууд шиг кино үзээд, хамт хоолонд орно гэж төлөвлөж байгаа. Харин бүтэх нь уу яах нь. Өөрөө нэг их Ok гээд намайг дагаад явахгүй болохоор ямар арга сэдэж дагуулж явах вэ гээд бодоод л байна. Болох биз л гэж найдна. Тэр төлөвлөгөөгөө хэрэгжүүлчээд Oh nice байлаа гээд бичээд сууж байх юм сан даа
Monday, February 28, 2011
Friday, February 11, 2011
Яагаад????
Би ч таныг аймшигтай ихээр залхааж байгаа байхдаа. Тийм үү? Энэ асуултыг яг танаас өөрөөс чинь асуумаар байна. Би зүгээр таньтай холбоогоо таслая гэж бодоход та өөрөө л намайг явуулахгүй итгэл найдвар төрүүлээд халитхан ч гэсэн намайг догдлуулаад л үлдээчихнэ. Саяхан хүртэл таньтай холбоотой бүх зүйлийг өөрөөсөө устгая гэж бодсон чинь юу гэж мсж бичлээ? Тэгсэний дараа тоглосон юм аа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Яагаад надаар тоглоод байгаа юм? Өөр юу ч хэлэхээ мэдэхгүй болчлоо. Би яг яах ёстой юм? Надад заагаад өг л дөө.
Өнөө орой та над руу ямар ч хамаагүй аргаар холбогдооч гуйж байна, ядаж ганц мсж бичээч дээ, бурхан гэж байдаг л юм бол зөвхөн өнөө орой над руу бичүүлээч гуйж байна. Би хоромхон ч гэсэн жаргалыг мэдэрмээр байна.............................
Thursday, February 3, 2011
Үгс
Та хаана байна аа... Таныг бодохгүй цаг мөч гэж надад алга. Байнга л утсаар ярихыг хүсэвч таныг дургүйцэх байх гэж бодоод тэвчээд байна. Та над руу холбоо барь л даа. Удахгүй би танайд очино. Намайг хүлээж авна гэж найдаж байна шүү.
Subscribe to:
Posts (Atom)