Saturday, September 25, 2010

Зовоож ханахгүй юмаа

Өнөөдрийн аятайхан байсан сэтгэлийг минь нэг муу тэнэг новш бүүр байхгүй болгочихлоо. Ямар хэцүү юм бэ. намйаг болон эргэн тойрон дох хүмүүсийг зовоож ханахгүй юмаа. Шал согтуу машин аваад явчихлаа. Ингэж явж байгаад үхчихвэл яах уу. Ямар тэнэг мэдрэл муутай амьтан гэхээрээ ингэдэг байнаа Бурхан минь

Thursday, September 23, 2010

Сэтгэл халит хөдлөв

Сая нэг хүсэн хүлээсэн захиагаа авч санаа амарлаа. Сэтгэл нэг л сайхан болоод бас зүрх догдлоод сонин болчихлоо. Чихэндээ гоё дуу сонсоод сэтгэл хөдлөөд юун тэр маргаашийн санаа зовоосон асуудлууд одоо юу ч биш мэт санагдаж байна. Ойрд ингэж баярлаагүй юм байна. за энэ ч яахав маргааш нэг ажлын ард гараад удирдлагуудад өөрийгөө хэн гэдэгээ харуулах юм бол ч бас нэг томоохон ажлын ард гарч өөрөөрөө бахархах сэтгэл төрч санаа амар хагассайн өдөр зугаацаж болох нь шиг байна. Юу ч гэсэн маргаашыг харж л байя. Болно доо, бүтнэ дээ би.
Ойрд нэг хүн рүү сэтгэл татагдаад тэгсэн хэрнээ нэг л бүтэл муутай байна. Жоохон ойртоод авбал аятайхан л юм. Сэтгэлээ зогоох зүйлтэй. Би ч уг нь хэр баргийн хүнтэй амархан дотносдог доо. Гэвч энэ хүнтэй нэг л болж өгөхгүй юм. Тэгэхдээ болно доо.
DON'T WORRY be happy.....

Sunday, September 19, 2010

Амьдрал намайг хэн болгож байна?

Би өмнө нь хэн байгаа вэ? Хэн болохыг хүсдэг байлаа. Өөрийн хүсээгүй, хэзээ ч ийм болно гэж бодож байгаагүй нийгмийн хүрээлэл хүмүүсийн дунд орчихсон тэдэнтэй адилхан болоод явж байна гэж бодохоор амьдрал гээч зүйлийг гайхаад барахгүй юм даа. Тэгэхдээ миний өнгөн хүн л тэдэнтэй адилхан болж байгаа ч гэсэн миний дотоод хүн хэзээ ч тэдэн шиг болохгүйг мэдэж байна. Учир нь би тийм хүн болохыг зүрх сэтгэлийн угаас хүсэхгүй байгаа. Зүгээр л би өөрчлөгдсөн ч дахин хэзээ нэгэн цагт би хэвээрээ үлдэх л болно.
Амьдралд би хэн байгаад, хэн болж хувирч байна вэ?