Энхрийхэн хайртай ээж минь
Ээжээ би танд хайртай гэж охин нь нэг ч удаа хэлж байгаагүй санагдахийн. Би энэ үгийг танд хичнээн их хэлэхийг хүсдэг ч даанч чадахгүй юмдаа. Яагаад гэдгийг би өөрөө ч хэлж чадахгүй нь. Бага байхдаа өөрийн үгээр хэлж чадахгүй байгаа энэ үгээ өөрийн хувцасны шүүгээн дээр л бичиж таныг хэзээ нэгэн цагт харах байх гэж горьдож суудагсан. Тэгэхдээ та минь намайг таньдаа хичнээн их хайртайг эхийн сэтгэлээрээ мэдэрч байгаа гэж найдаж байна. Өнөөдөр таны надад хэлсэн үг гаргасан үйлдэл тань намайг өөрөө өөрийгөө үзэн ядахад хүргэлээ. Яагаад ээж минь надад бүхнээ зориулж байхад би юу ч хийж өгч чадахгүй байнга сэтгэлийг тань зовоож итгэлийг чинь алдаггаа мэдэхгүй юм. Зүгээр л яг одоо би өөрийгөө үзэн ядаж байна.Таны байнга миний төлөө санаа зовж намайг л сайн сайхан яваасай гэсэндээ өөрийгөө гаргуунд нь гаргаж байгааг үзэн ядаж байна. Над шиг ийм хүнийг хайрлаж бүхнээ зориулж байхаар зөвхөн өөрөө өөрийгөө бодож жаргалтай яваасай гэж хүсэж байна. Би таны бодсон шиг хүн байж чадахгүй байгаад намайг түмэнтээ өршөөгөөрэй ээж минь. Би таньд хайртай, намайг уучлаарай гэж өөрийн амаар хэлэхийг хичнээн их хүссэн ч хэлж чадахгүй нь. Тань тэр намайг буруу зүйл хийхэд хардаг нулимстай харц... Энэ харц намайг өөрөө өөрийгөө үзэн ядахад хүргэдэг. Тэрний оронд та намайг загнаж, зодсон бол хамаагүй дээр байхсан. Таныгаа хөгширч чадал тэнхээгүй болж байгааг мэдсээр байгаа хирнээ танаас их зүйл шаардах юм. Миний бодол үйлдэл 2 минь байнга зөрөлддөг. Би таныгаа амьд ахуй цагт нь жаргааж миний төлөө нойргүй хоносон шөнүүд, урсгасан нулимсний тань хариуг өгмөөр чин хүсэл сэтгэлтэй ч чадахгүй байна. Уучлаарай ээж минь тэнэг охиныгоо. Би ээжээ тэгэхдээ таныгаа жаргаанаа би амлаж байна. Таны намайг гэсэн халуун сэтгэлийг би дэндүү их мэдэрдэг болохоор би заавал жаргаана.
Эдгээр үгсийг би зөвхөн өөрөө өөртөө л хэлж сууна. Миний бодол таны зүрхэнд очиж байгаа гэж найдаж сууя даа ээж минь.
лаг юм өө зарим нь яагаад төрцийн заримых нь толгойд яагаад юу ч орж ирдэггүй юм бүү мэд...
ReplyDelete