За ойрд өөрийнхөө төлөө гүйж байгаа ч гэсэн нэг л эргэн тойрон дахь хүмүүсдээ арай биш хандаад байх шиг байна. Боломж л олдвол найзуудтайгаа муудалцчих гээд байх юм. Яаамаар ч юм бэ дээ. Нөгөө л нэг сайн байсан% үхэж хатаад байсан хүнтэйгээ бас л муудалцаад байх юм ойрын үед. Өнөөдөр бас л халит маргаад авсан. Би сонин зан гаргаад байна уу тэр сонин зан гаргаад байна уу гэж гайхаад л байна. Би уул нь зүгээр л байхад тэр аль хэдийн гэр бүл амьдралтай хирнээ надад л этгээд зан гаргаад байгаа юм шиг. Мэдэх юм алга. Би хэдийгээр түүнийг гэхээ больсон ч гэсэн намайг гэхээр нь сэтгэл хөдлөх юм. Ойрд намайг жаахан хардах гээдч байгаа юм шиг. Maybe би зүгээр л өөрөө тэгж мөрөөдөж байгаа байх. Тэгэхдээ л бас нэг юм байгаад байгаа юм. Нэг л өдөр түүнийг нь би ил гаргах л болно.
Monday, August 22, 2011
Friday, August 19, 2011
Шинэ эхлэл
Өөрийнхөө бичсэн тэмдэглэлүүдийг уншсан чинь нэг л их хайр дурлалдаа шатсан хүн байжээ. Утгагүй юм юу бодож тэгж бодож байсан юм бол доо. Одоо ч тэр мэр ёстой сонирхолгүй байна. Ямар ч утга алга. Одооноос харин бүгдийг шинээр эхлэж зөвхөн амжилтанд хүрэхийн төлөө явах болно. Зөвхөн амжилт, аз жаргал гэсэн уриан дор бүгдийг хийнэ. Тэгэхгүй бол би хоцрох нь байна.
Subscribe to:
Posts (Atom)