Ойрд миний хүн амьтантай уулзаж пиво уух нь арай л ихсэж байх шиг байх юм. Үгүй ч юм болов уу мэдэхгүй юм даа. Ямар ч л байсан өдөртөө нэг beer эсвэл өнжөөд нэг явахдаа 3 beer уугаад л байх шиг байна. Энэ нь энгийн зүйл үү эсвэл хэтэрсэн зүйл үү хэхэхэ. Уул нь бол миний хувьд нормал юм шиг байгаан харин манай гэр бүлийн хувьд бас зарим нэг найз нөхдийн хувьд хэтрэлт, давралт болоод байгаан. Нэг өдөр багын найзууд дуудаад уулзлаа, маргааш нь хуучин ажлынхан, тэрний маргааш их сургуулийнхан гээд л уулзая учрая гээд дуудаж өгнө дөө. Тэр болгонд үгүй гэх хэцүү бас тэгээд яваад байх хэцүү. Тэгэхдээ миний хувьд үгүй гэх нь бүүр аймар хэцүү байгаад байгаан Ok гээд гүйгээд очих нь илүү амар юм даа. Заримдаа өөрийгөө эрүүл эсвэл жоохон манаралалттай байгаа эсэхээ ч мэдэхээ байчах юм. Энэ асуудлаас гадна бас нэг Love problem байх юмааа.....
Өчигдөр орой бодож явдаг хүнтэйгээ нетээр эхэндээ маш аз жаргалтай харилцаж байгаад би гэж нэг юм манараад арай л хэтэрсэн юм бичээд сонин болгочихсон. Тэгээд оройжин бодож хоноод харамсаад зүүдлээд хамтдаа байна гэж үнэн гоё мэдрэмж төрүүлсэн зүүд....Өглөө ажилд ирэхэд тэр нэг л нэг тийм гоё мэдрэмж төрүүлээд яг л миний зүүд биелж байгаа юм шиг... Би байнга тэр мэдрэмжийг мэдэрч зүүдэлж, зүүд минь биелж байгаасай гэж хүсч байна....