Monday, May 31, 2010

Нэг өдөр

Ойрын хэдэн өдөр ёстой аймшигтай халуун байлаа. Өнөө өглөө нисэхээс хүн тосох гээд 5 цагт босоод л нээх сонин эхэлцэн. Тоссон хүн тосуулсан хүн хоёрын байж байгаа нь нэг л хачин дунд нь эвгүйцмээр. Тоссон хүн маань гадаадаас ирсэн хүний хамаг сайхан сэтгэлийг унтраагаад хаяцан байх. Дөнгөж буунгуут нь сонин сонин юм яриад л онцгүй хямд хоолны газар оруулж хачин хоол идүүлээд л арай л биш. Энэ халуунд машин бариад түгжрээд гадуур явна гэдэг үнэхээр хэцүү байлаа. Өдөржин л уур цухал хүрээд байж ядаад сонин өнгөрлөө. Зүгээр л сайхан голын эрэг дээр майхан бариад голын чимээ сонсоод ганцаараа хэвтээд л баймаар байлаа. Голын хоржигноон сонсоод элдвийн зүйлс ч бодох сайхан шүү. Зун болоод хэт халуун болохоор өвлийг хүсээд, өвөл хэт хүйтэн болохоор даарсандаа зуныг хүсээд шал балай юм даа. Яах ч ёстой юм бүү мэд.
Ойрд гадуур явах ч сонирхолгүй найз нөхөдтэйгээ ч уулзахаас залхуу хүрээд нэг л биш болчижээ. Удахгүй өөрийн зорилгыг биелүүлээд сайхан амьдарна аа...