Sunday, January 31, 2010

Би яах вэ?

Сүүлийн өдрүүдэд амьдрал нэг л сонин болчихлоо. Яагаад байгаа гэдгээ ч мэдэх юм алга. Уг нь юунаас болж сэтгэлээр унаж, толгойд элдвийн дэмий балай бодлууд орж ирээд байгааг мэддэг бол тэр асуудлаа шийдчих л юмсан. Ажлаас болоод байна уу миний амьдралын хэв маягаас болоод байна уу ёстой мэдэх юм алга. Хэд хоног бясалгалд суугаад өөдрөг болно гэж бодсон болсонгүй. Бясалгалд өнгөрсөнтэйгээ зууралдаж, ирээдүйдээ шаналж амьдарч хэрэггүй зөвхөн өнөөдрөөрөө л амьдар гэж хэлээд байсан ч ой ухаанд зүрхэнд тэр үгнүүд нь ерөөсөө хүрч чадахгүй байна. Яг л бахь байдгаараа. Ямар ч зорилгогүй, идэвхгүй өдөр хоногыг аргацаасан амьдралын өдрүүд үргэлжилсээр ажилдаа ч сонирхолгүй утгагүй юмаа. За тэр ч яахав өнөө орой болзоотой. хэхэхэ Оройний тэр цагийг л тэсэн ядан хүлээж байна. 5 гаруй жил би биенийгээ мэдэж байсан ч нэг л дотносож болохгүй явсаар өдий хүрлээ. Их дажгүй залуу. Царай зүс бие хаа нь тэгш зохицсон. Цаад уг хүн нь ямар хүн бэ гэдгийг нь сайн мэдэхгүй л юм. Тэгэхдээ яахав It's okey.... Өнөө орой л бид 2н цаашдын хувь заяа шийдэгдэнэ дээ. Хамт байж өвгөн эмгэн болтлоо хамт байхуу эсвэл маргаашнаас өөр өөрсдийн замаа дагаад явах гэдэг. Миний хувьд бол цаашид хамт байхыг маш их хүсч байна.
Бурхан надад туслаарай....