Wednesday, December 2, 2009

Амьдралын өнгө

Амьдралд яасан ч олон өнгө байдаг юм бэ дээ. Нэг өдөр амьдралын хичнээн ч өнгө солигддог юм. Өглөө юм бүхэн сайхан өнгөлөг тод өнгөтэй байж байгаад өдөр үдээс хойш бараан саарал болчих юмаа. Миний амьдрал нэг л өнгөөрөө байгаасай гэж хүсэж байна. Хэдийгээр нэг л өнгөөр амьдрах нь уйтгартай ч гэсэн олон өнгө хүсэхгүй байна. Шинээр гарч ирсэн өнгө болгонд дасан зохицох гэж тэр өнгөнд амьдралын бусад өнгөө тааруулах гэж хэцүү ч юмуу даа.