Saturday, November 28, 2009

Нэгэн оройн бодол

Хүн амьдралынхаа ихэнх хэсгийг юу хийж өнгөрүүлдэг бол. Наргиж цэнгэх, унтаж идэх, ажиллаж хөдөлмөрлөх гээд л юум юуманд л амьдралынхаа цаг мөчүүдийг өнгөрүүлдэг байх. Харин хэдий хэр их хугацааг хэн нэгнийг хайрлан бодож амьдардаг бол. Бодохоосоо илүүгээр хэдий хэр хугацааг хайртай хүнтэйгээ өнгөрүүлдэг бол. Тэр аз жаргалыг хичнээн хүн мэдэрч чадаж байгаа бол... Яг л тэнгэрт элин халин нисч дүүлэн буй шиг....тэр л мэдрэмж
Би эцэг эхээс төрөөд эгэл жирийн л нэгэн болж өссөн. Тэгэхдээ би өөрийгөө хэзээ ч бусад шиг эгэл нэгэн гэж бодож байгаагүй. Амьдралд дэндүү хайртай, аз жаргалыг маш ихээр хүсч явдаг. Гэвч сүүлийн үед би бусад шиг амьдралын аз жаргалын амтыг мэдэрч чадахгүй байна.

Thursday, November 26, 2009

Сайхан байна аа...

Амьдрал сайхан хирнээ ямар сайхан юм бэ. Амьдралын зовлонг тоолж баршгүй хирнээ жаргал нь бас дэндүү их байх юм аа. Найз нөхөдтэйгээ уулзаж амьдралын сайн сайхныг мэдэрч, гэр бүлээсээ бас амьдралын эрч хүчийг мэдрэх юм. Энэ дэндүү гайхалтай биш гэжүү. БИ амьдралд дэндүү хайртай, сайхан амьдарнаа