Friday, October 16, 2009

Ядарч байна аа,,,

Ммммм ойрд ажил ихтэй байлаа. Сүлжээгээр хэсэх ч завгүй бөөн ажил, бөөн дарамт, бөөн стресс. Тэгэхдээ дажгүй шүү. Шинэ хүмүүстэй танилцаж шинэ орчинд ороод бас сонин л байна. Манай дарга гэж нэг эмэгтэй их дажгүй сэтгэлээрээ эмэгтэй юмаа. Яг л байгаагаараа хэлэх гэснээ хэлчдэг олон зан байхгүй:) Хамт ажилд орсон охин маань миний хажууд гоншгонож гоншгонож ажлаасаа гарчлаа. Цалин нь бага юм байх. Хүмүүс мөнгө гээд л гүйдэгээ болиосой. Урдах ажлаа ч олигтой хийж чадахгүй юм байж цалин голоод л. Миний хувьд бол цалин хамаагүй ээ. Өлсөж үхчихгүй л бол болох л биз. Энэ долоо хоногт хэсэг учраа олохгүй манарч явлаа. Ирэх долоо хоногт эрч хүчтэй сайн ажиллана ааа. Тэгж дарга нартаа оноо авч өөрөө өөртөө кайф авна. Над шиг нэр төр хөөцөлддөг хүнд хэхэхэхэ Нэр төр ус агаар мэт хэрэгтэй

Friday, October 2, 2009

Ээждээ бичих захидал

Энхрийхэн хайртай ээж минь
Ээжээ би танд хайртай гэж охин нь нэг ч удаа хэлж байгаагүй санагдахийн. Би энэ үгийг танд хичнээн их хэлэхийг хүсдэг ч даанч чадахгүй юмдаа. Яагаад гэдгийг би өөрөө ч хэлж чадахгүй нь. Бага байхдаа өөрийн үгээр хэлж чадахгүй байгаа энэ үгээ өөрийн хувцасны шүүгээн дээр л бичиж таныг хэзээ нэгэн цагт харах байх гэж горьдож суудагсан. Тэгэхдээ та минь намайг таньдаа хичнээн их хайртайг эхийн сэтгэлээрээ мэдэрч байгаа гэж найдаж байна. Өнөөдөр таны надад хэлсэн үг гаргасан үйлдэл тань намайг өөрөө өөрийгөө үзэн ядахад хүргэлээ. Яагаад ээж минь надад бүхнээ зориулж байхад би юу ч хийж өгч чадахгүй байнга сэтгэлийг тань зовоож итгэлийг чинь алдаггаа мэдэхгүй юм. Зүгээр л яг одоо би өөрийгөө үзэн ядаж байна.Таны байнга миний төлөө санаа зовж намайг л сайн сайхан яваасай гэсэндээ өөрийгөө гаргуунд нь гаргаж байгааг үзэн ядаж байна. Над шиг ийм хүнийг хайрлаж бүхнээ зориулж байхаар зөвхөн өөрөө өөрийгөө бодож жаргалтай яваасай гэж хүсэж байна. Би таны бодсон шиг хүн байж чадахгүй байгаад намайг түмэнтээ өршөөгөөрэй ээж минь. Би таньд хайртай, намайг уучлаарай гэж өөрийн амаар хэлэхийг хичнээн их хүссэн ч хэлж чадахгүй нь. Тань тэр намайг буруу зүйл хийхэд хардаг нулимстай харц... Энэ харц намайг өөрөө өөрийгөө үзэн ядахад хүргэдэг. Тэрний оронд та намайг загнаж, зодсон бол хамаагүй дээр байхсан. Таныгаа хөгширч чадал тэнхээгүй болж байгааг мэдсээр байгаа хирнээ танаас их зүйл шаардах юм. Миний бодол үйлдэл 2 минь байнга зөрөлддөг. Би таныгаа амьд ахуй цагт нь жаргааж миний төлөө нойргүй хоносон шөнүүд, урсгасан нулимсний тань хариуг өгмөөр чин хүсэл сэтгэлтэй ч чадахгүй байна. Уучлаарай ээж минь тэнэг охиныгоо. Би ээжээ тэгэхдээ таныгаа жаргаанаа би амлаж байна. Таны намайг гэсэн халуун сэтгэлийг би дэндүү их мэдэрдэг болохоор би заавал жаргаана.
Эдгээр үгсийг би зөвхөн өөрөө өөртөө л хэлж сууна. Миний бодол таны зүрхэнд очиж байгаа гэж найдаж сууя даа ээж минь.

Thursday, October 1, 2009

Яанаа загнах вий дээ...


Зиак эдгээр блогуудыг өөрөө дур мэдэн өөрийн блог дээрээ нэмчлээ. Эздүүд нь хараад уурлах вийдээ хэхэхэ. Чи миний блогийг бла бла бла гээд л:)) Зүгээр л энэ блогууд надад их таалагдсан юм л даа. Сүлжээ хэсэж явж байгаад тааралдсийн. Бичлэгүүд нь сонирхолтой бас их юм бодууштай. Үүнийг бичсэн хүний дотоод сэтгэл нь ямар байдаг бол, ямар хүн байдаг бол гэж бодогдохоор бүүр илүү их таниж мэдмээр хүсэл төрөхийн. Зиа зиа зүгээр л унших дуртай блогууд...

Миний нэг өдөр


Өнөөдөр юу хийж хаагуур явсан билээ нэг их онц гойд хийсэн зүйлгүй болохоор нэг л санаанд орохгүй байх чинь бичих ч юм олдохгүй нь хэхэхэ Шал балай юм. Өдөржингөө л ээж эгч хоёртойгоо нээрээ дэлгүүр хэсэж гутал сонирхож явсийн байна. Олигтой ч аятайхан гутал олдохгүй баахан явж явж нэг гутал олж авлаа. Яахав дээ нэг их сэтгэл татаагүй ч гэсэн өмсөөд явахад нэг их гологдохооргүй л юм. хэхэхэ Орой нэг найзтайгаа уулзаад жаахан буу халангаа ганц хоёр пиво ууя гэж бодсон чинь юу вэ бүх нийтээрээ архины төрлийн юм зарахгүй ч гэх шиг шал дургүй хүргэцэн. Тэгээд хэсэг хайж явж байгаад нэг найзынхаа кафед очиж ууя гэснээ нээх донтой ч юм шиг санагдаад тэхдээ бас олдохгүй гэж бодохоор л улам уумаар санагдаад хэхэхэ нэг газар орж цэрдийтлээ ундаа ууж дэмий ярьж байгаад ирэх шив:) Шал уйтгартай байлаа