Хүний амьдралд жаргал зовлон, үхэл хагацал, учрал гээд эсэн бусийн л юм тохиолдох юм. Яагаад хүний амьдралд тааж тааварлашгүй их зүйл тохиолддогийг огтхон ч ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байна. Би хэн бэ? Би юу хийж чадах юм? гээд л сүүлийн хэдэн жил энэ асуултуудад хариулт олох гэж тарчилж явна. Утгагүй ч юм даа....